Би Оросын их сургуулийн тэтгэлгээр (квот) сурдаг оюутан. Өөр их сургуульд шилжин, тэтгэлгээр үргэлжлүүлэн сурч болох уу?

Онолын хувьд болно. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, хилийн чанадад амьдарч буй эх орон нэгтнүүд болон олон улсын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн холбооны агентлаг (Россотрудничество)-ийн мэдээлснээр их сургуулиас/курсээс шилжих асуудлыг Оросын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Төрийн дээд боловсролын бодлого болон залуучуудын бодлогын газар (Москва хот, Брюсов переулок, байр 21, утас: +7 (495) 547-13-07, имэйл: apply@minobrnauki.gov.ru) хариуцдаг.

Шилжих хүсэлтэй гадаадын иргэдийн баримт бичигт тавих шаардлага:

  • илжихийг хүссэн өргөдөл;

  • гадаадын иргэний одоо сурч буй их сургуулийн албан ёсны зөвшөөрөл;

  • гадаадын иргэний шилжихээр зорьж буй их сургуулийн албан ёсны зөвшөөрөл;

  • гадаадын иргэний эх орон дахь чиглүүлэгч байгууллагын шилжихийг зөвшөөрсөн зөвшөөрөл.

Шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлсний дараа ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас шилжүүлэх эсэх шийдвэрийг гаргах болно.