Оросын их сургуульд элсэх хүсэлтээ илгээх 5 алхам
Баримт бичгүүдийг бэлтгэх
Баримт бичгээ хэрхэн илгээх вэ:
- Хүсч буй боловсролын чиглэл, мөн боловсролын түвшнийг тусгасан анхан шатны элсэх хүсэлт;
- Орос улсад ирснийхээ дараа баримт бичгээ их сургууль руу албан ёсоор илгээх.
Анхан шатны элсэх хүсэлт
-
CДүнгийн жагсаалт, судалсан хичээл, авсан дүнг (орос хэл дээрх орчуулгын хамт) жагсаасан боловсролын талаар дэлгэрэнгүй бичсэн баримт бичгийн хуулбар (диплом, хуулбар)
-
Биеийн байцаалтын хуулбар
-
Бүрэн бөглөсөн маягт
(Маягтыг их сургууль эсвэл Хилийн чанад дахь нутаг нэгтнүүд, олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн Холбооны агентлаг буюу Россотрудничество-н төлөөлөгчийн газар гаргадаг) -
Гэрэл зураг
(шаардлагатай бол)
Бүх баримт бичгийг орос хэл рүү орчуулж, зохих ёсоор баталгаажуулсан (нотариатаар баталгаажуулсан эсвэл элчин сайдын яамны консулын газарт баталгаажуулсан) бажйх ёстой
Та баримт бичгийн болон их сургуулийн баталгаажуулах ажиллагааны бүрэн жагсаалтыг авах боломжтой.
Их сургууль руу баримт бичгийг албан ёсоор илгээх
-
Сонгосон мэргэжил, сургалтын хэлбэрээ тусгасан элсэх хүсэлт
-
Таны биеийн байцаалт, иргэний харьяаллыг баталгаажуулах баримт бичиг (эх хувь болон орос хэл рүү орчуулж, нотариатаар баталгаажуулсан орчуулга).
-
Судалсан хичээл,
дүнг заасан боловсролын гэрчилгээ (эх хувь болон орос хэл рүү орчуулж, нотариатаар баталгаажуулсан орчуулга). -
Оросын Холбооны Улсад сурахад саад болох
асуудалгүй гэсэн заалттай эмнэлгийн стандарт маягтын мэдэгдэл, ХДХВ-ний шинжилгээний хариуны тэмдэглэл (эсвэл эрүүл мэндийн тодорхойлолт)-тэй хамт. -
Заасан
хэмжээтэй цээж зураг.
Эхний шатанд биеийн байцаалт, боловсролын гэрчилгээний баталгаажуулж, орчуулсан хуулбарыг өгөхөд хангалттай байдаг. Хоёр дахь шатанд (Оросын Холбооны Улсад ирснийхээ дараа) та баримт бичгийн эх хувь, нэмэлт гэрчилгээг их сургуулийн сонгон шалгаруулах комисст ирүүлэх шаардлагатай.
Шат бүрт шаардлагатай баримт бичгийн талаар нэмэлт мэдээллийг дараах мэдээлээс авна уу:
- Их сургуулиудын олон улсын холбоо хариуцсан газар (хэрэв та бие даан элсэж байгаа бол);
- Россотрудничество-н төлөөлөгчийн газар эсвэл өөрийн улс дахь Оросын элчин сайдын яам (хэрэв та улсын тэтгэлэг авахаар уралдаант шалгаруулалтад оролцож байгаа бол).
Ихэнх тохиолдолд элсэгчээс баримт бичгээ эх орондоо баталгаажуулахыг шаарддаг. Зарим орны элсэгчид диплом эсвэл гэрчилгээгээ Оросын улсад хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг "Баталгаажуулалтын хэсэг" дээрээс үзнэ үү.
Та эрүүл мэндийн тодорхойлолтыг эх орондоо авах боломжтой. Хамгийн гол нь Оросын Холбооны Улсад энэ нь хүчинтэй (орчуулж, баталгаажуулсан), таны их сургуулийн шаардлагыг хангасан байх ёстой. Олон тохиолдолд оюутны виз мэдүүлэх үеэр өгсөн гэрчилгээ нь тохиромжтой байдаг. Гэрчилгээг мөн Оросын Холбооны Улсад ирснийхээ дараа авч болно (Маягт 086). Олон улсын холбоо хариуцсан газраас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн хэсэг дээрээс авна уу.
Манай вебсайтад бүртгүүлж, элсэх хүсэлтээ их сургууль руу шууд илгээгээрэй. Бүртгүүлж, их сургуулиуд руу хүсэлтээ илгээхэд үнэгүй. Орос улсад суралцахтай холбоотой бүх асуултыг их сургууль руу шууд илгээнэ үү. Та боловсролын хөтөлбөр бүрийн тайлбараас куратортай холбоо барих мэдээллийг олох боломжтой, олон улсын харилцааны тэнхимийн төлөөлөгчтэй холбоо барих мэдээллийг их сургууль бүрийн хуудсан дээр жагсаасан байдаг бөгөөд та тэдэн рүү бичиж, зөвлөгөө авч болно.