Би Оросын их сургуульд хувийн зардлаараа сурдаг оюутан. Хэрэв дараагийн эрдмийн зэрэг олгох сургалтад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргах боломжтой юу?

Тийм, боломжтой. Энэ тохиолдолд та тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргахад бүрдүүлэх ерөнхий дүрмийг баримталж, элсэлтийн шалгалтад тэнцсэний дараа элсэнэ. Уралдаант шалгаруулалт нь танай улс дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв эсвэл Оросын Элчин сайдын яаман дээр явагдана. Зөвхөн сайн бэлдсэн элсэгчид тэнцэх боломжтой тул урьдчилан бэлдэж эхлээрэй. Эхлээд тэтгэлэгт хамрагдах шаардлагыг судалж, бүх баримт бичгийг бүрдүүлээд, гадаад иргэдэд зориулсан орос хэлний шалгалт өгч хэлний мэдлэг, чадвараа шалгаарай. Орос хэлний мэдлэг нь Элсэлтийн зөвлөлийн анхааралдаа авах нэмэлт давуу талыг олгодог гэдгийг санаарай.