Орос улсын дээд боловсролын уламжлал

Тус улс дээд боловсролын хэдэн зуун жилийн уламжлалтай. Оросын анхны их сургууль 1687 онд Славян-грек-латин академ нэртэйгээр байгуулагдаж байсан. Алдарт Москвагийн улсын их сургуулийг 1755 онд Михаил Ломоносов үүсгэн байгуулсан. Түүнээс хойш Владивостокоос эхлээд Калининград хүртэл Орос даяар их сургуулиуд байгуулагдаж эхэлсэн. Оросоос гайхамшигтай нээлт, бүтээл туурвисан дэлхийн олон суут ухаантан төрөн гарсан бөгөөд тэдний 40 гаруй нь Нобелийн шагнал хүртсэн. Одоогоор Оросын 82 бүс нутагт гадаад оюутан хүлээж авдаг 741 их сургууль байдаг. Та Орос улсад ирж, тус улсын сургалтын уламжлалын тухай нэмэлт мэдээлэл авах онцгой боломжтой.