International Students Testimonials

Advantages of studying in Russia for foreign nationals

Энбадураи Лиадураи,

И. М. Сеченовын нэрэмжит Москвагийн улсын нэгдүгээр анагаах ухааны их сургууль

Орос улсад анагаахын боловсролын төлбөр нь манай улсынхаас доогуур

Би 23 настай, Куала-Лумпур хотынх. Ам бүл тавуулаа: миний ээж, аав, ах, эгч, би. Анх И. М. Сеченовын нэрэмжит Нэгдүгээр МУАУИС-ийн тухай долоон жилийн өмнө сонсож байсан. Манай нэг хамаатан тэнд сурч, энэ боломжийн тухай надад хэлсэн. МУАУИС-д Малайзын олон оюутан байдаг. Их сургууль нь анагаах ухааны боловсролын өндөр стандартыг харьцангуй бага төлбөрөөр олгодог: сургалтын төлбөр нь манай улсынхаас доогуур байдаг.

Мэдээж анагаахын мэргэжлээр сурна гэдэг амар биш, гэхдээ зовлонгүй амжилт гэж үгүй. И. М. Сеченовын нэрэмжит Нэгдүгээр МУАУИС-д алдартай профессорууд ажилладаг. Тэдний бидэнд зааж буй арга барил, олж авсан мэдлэгээ практикт хэрэгжүүлэх нь надад таалагдсан. Бидэнд мэдээллийн сайн дэмжлэг, шаардлагатай бүх гарын авлага, сурах бичиг байсан. Манай хичээл англи хэл дээр явагддаг байсан, гэхдээ та энд амьдрахыг хүсвэл орос хэл сурч эхлээрэй, энэ нь гадаадынханд Орос улсад байх хугацаанд дасан зохицоход тусалдаг.

Орос улсад суралцахаар төлөвлөж буй залууст би юу зөвлөх вэ? Орос оюутнуудтай нөхөрлөж, орос соёл, хэлийг сураарай. Өөрийгөө зөвхөн танхимын мэдлэгээр хязгаарлалгүй үргэлж илүү ихийг олж мэдэхийг хичээж, шинэ боломжуудад нээлттэй байгаарай. Орос улсад сурах нь надад таалагдсан. Энэ бол өвөрмөц улс. Энэ нь Малайзаас ялгаатай. Оросууд их халамжтай гэж би хэлж чадна, би тэдний соёл, амьдралын хэв маягийн талаар их зүйл сурч оросын сонирхолтой хоолнуудыг амталж үзсэн. Орос улс миний зүрх сэтгэлд үргэлж байх болно

Хуваалцана уу

Гэрчлэл

Батсайхан Ууганцэцэг
"Оросын их сургуульд сурах нь гэр бүлийн уламжлал юм"
Цааш унших
Бүрэнтогтох Болормаа
"Оросын өргөн уудам нутаг, урт удаан түүхийг дэлхий даяар мэддэг тул би энд ирсэн юм"
Цааш унших
Очир Баттулга
"Мэдээжийн хэрэг, би гэр орноо санадаг байсан ч энд сурах нь гэр бүлээсээ хол байхад хангалттай сайн байсан"
Цааш унших
Милан Процюк
"Их сургуулийн хамгийн их таалагддаг зүйл нь бүтээлч уур амьсгал юм"
Цааш унших
Надя Натася Бинти Зулкурнай
"Их сургуулийн лабораторийн тоног төхөөрөмж надад маш их сэтгэгдэл төрүүлсэн"
Цааш унших
Нурул Сюхадах Надиа Бинти Алиас
"Бид шинжлэх ухаанд улам бүр гүнзгий нэвтэрч, янз бүрийн төрлийн судалгаа хийж байна"
Цааш унших
Атахан Кисежик
"Төгсөөд би цөмийн цахилгаан станцад ажиллахаар төлөвлөж байна"
Цааш унших
Ганзориг Бямбацогт
"Манай факультетийн багш нар ойлгодог, найрсаг хүмүүс байсан"
Цааш унших