Оросын их сургуулиуд

Санкт-Петербургийн их сургуулиуд. Оросын хоёр дахь том хотыг "соёлын нийслэл." гэж нэрлэдэг Санкт-Петербург хотод Эрмитаж, 100 гаруй их сургууль, 200 гаруй музей байдаг. Хэрэв та Петербургт оюутан болж ирж байгаа бол та соёлын хэрэгцээгээ хүссэнээрээ хангаж чадна; өөрөөр хэлбэл та чанартай боловсрол эзэмшиж, сонирхсон газруудтай танилцахад танд таатай байх болно. Тус хот нь Европын аялал жуулчлалын гол бүс гэх шагналыг удаа дараалан хүртэж байжээ. 6 болон 7-р сард олон жуулчин Санкт-Петербург хотод алдарт Цагаан шөнүүдийг үзэх гэж очдог. Энэ үеэр их сургуулиуд олон улсын зуны сургалтуудыг мөн явуулдаг. Богино хугацааны их сургуулийн хөтөлбөрт хамрагдах нь Оросыг гадаадад суралцах боломж гэж үзэж байгаа гадаад оюутнуудын хувьд их сургуулийн талаар илүү ихийг олж мэдэх сайхан боломж юм. Санкт-Петербургийн талаар илүү ихийг Хотууд хэсгээс үзнэ үү.