International Students Testimonials
Тат Нгуен,
И. М. Сеченовын нэрэмжит Москвагийн улсын нэгдүгээр анагаах ухааны их сургууль
Би нэг охинд таалагдахын тулд анагаахыг сонирхож эхэлсэн ба эцэст нь эмч болохоор шийдсэн
Би 23 настай вьетнам оюутан. Би 10-р ангид, ахлах сургуулийн сурагч байхдаа анагаах ухааныг сонгосон. Энэ нь хөгжилтэй түүх: Надад нэг охин таалагддаг байсан ба би түүнтэй харьцахыг хүссэн ч амжилттай болоогүй. Би түүнийг анагаах ухаан сонирхдогийг нь олж мэдээд бас сонирхож эхэлсэн. Бид эцэст нь найз нөхөд болж, би эмч болохоор шийдсэн. Би И. М. Сеченовын нэрэмжит Нэгдүгээр МУАУИС-ийн тухай интернэтээс олж мэдсэн: би “Оросын анагаах ухааны шилдэг их сургуулиуд"-ыг хайж үзээд МУАУИС орсон жагсаалтыг олсон.
Эцэг эх маань ЗСБНХУ-д 1980-аад оны сүүлчээр засгийн газрын гэрээний дагуу ажиллаж байсан тул би бага зэрэг орос хэл мэддэг байв. Орос улсад сурахаар төлөвлөж байгаа хүн бүр англи хэл дээр заадаг мэргэжил сонгосон байлаа ч гэсэн орос хэл сурах хэрэгтэй гэж би боддог. Миний бодлоор аливаа хэлийг сурахад саад болж буй зүйл нь ярьж байхдаа алдаа гаргахаас эмээж, ичих явдал. Бодит байдал дээр айх зүйл байхгүй, бид алдаанаасаа суралцдаг. Та маш их ярьж, харилцах ёстой. Орос хэлээр хэрэлдэх нь хүртэл хэрэг болж магадгүй юм. Энд суралцах нь тийм ч амар биш боловч маш сонирхолтой тул анагаахад үнэхээр дуртай, яагаад үүнийг судалж байгаагаа мэддэг оюутнуудад Орос улсад ирж суралцахыг зөвлөж байна.