International Students Testimonials
Ширирн Алиханова,
Үндэсний судалгааны Томскийн улсын их сургууль
Суралцах хугацаанд Томск миний хоёр дахь гэр болсон
Томск нь их хол, үл таних хот мэт, мөн уриалагхан, хөгжилтэй амьдралаар дүүрэн санагдах үе байсан. Одоо бол үнэхээр сайхан, дулаахан, тохь тухтай миний хоёр дахь гэр маань.
Энд ирсэн анхны өдрүүдээс эхлэн энэ хот онцгой уур амьсгал, гайхалтай өв хөрөнгө, олон жилийн түүх, олон тооны музей, их сургуулийн оюутны хотхоноороо намайг гайхшруулсан. Энэ хот нь баялаг соёл, өөрийн сэтгэлгээтэй.
Миний анхны, хүндэт, хайртай их сургууль бол Томскийн улсын их сургууль. Бишрэхгүй байхын аргагүй цасан цагаан гол барилгыг хараад би энд сурч, оюутны жинхэнэ амьдралаар амьдарч, энд олгох бүхий л боломжийг ашиглахдаа үнэхээр бахархаж байлаа. Хамгийн авьяаслаг, идэвхтэй, өөрийн гэсэн өнгө аястай оюутнууд манай их сургуульд суралцдаг.
Хүн бүхэн өвөрмөц, өөрийн гэсэн онцлог зантай байдаг нь манай оюутны нийгэмлэгийг маш өвөрмөц, тусгай болгодог. Энд оюутнууд суралцаж, санаа зохиож, хэрэгжүүлж, энд тэд жинхэнээсээ амьдардаг!!! Энд оюутан бүр энэ амьдралын нэг хэсэг болохоо мэдэрдэг.
Гайхалтай энэ хот надад хамгийн гэрэл гэгээтэй үйл явдлууд, миний хайртай, ТУИС-ийн шилдэг бүлэг, хамгийн дотны хүмүүс, хамгийн сонирхолтой номууд, хамгийн чухал уулзалт зэрэг амьдралын минь хамгийн аз жаргалтай жилүүдийг бэлэглэсэн.
Миний "хамгийн сайн" гэж нэрлэдэг зүйлс энд тохиолдож, би ТУИС-д байх секунд тутмыг эрхэмлэдэг. Томск надад туршлага, мэдлэгийг өгсөн, энэ нь намайг өөрчилсөн бөгөөд би энд сурч төгсөх азтай байсан. Би энэ хотын алхам сөөм бүрийг хайрладаг. Би хаана ч явсан энэ хот надтай үргэлж хамт байх болно.