International Students Testimonials

Advantages of studying in Russia for foreign nationals

Жан Хаочэнь,

Москвагийн физик-техникийн дээд сургууль (улсын их сургууль)

Математик, физикийн чиглэлээр суралцах хүсэлтэй хүмүүст тохирох хамгийн сайн сонголт

Намайг Жан Хаочэнь гэдэг. Би Лоян хотод төрсөн. 2015 онд би Математикийн олимпиадын дүнгээр МФТДС-д элссэн бөгөөд одоо Удирдлага, хэрэглээний математикийн тэнхимд сурч байна. Эхний жил бид бэлтгэл курст орос хэл сурсан. Өмнө нь бид орос хэл огт сурч байгаагүй тул эхэндээ юун тухай бичсэн, хүмүүс юу ярьж байгаа талаар юу ч ойлгодоггүй байв. Бэлтгэл курст Вера Владимировна гэдэг гайхалтай багштай болсондоо бид азтай байсан. Тэрээр бидэнд орос хэл заагаад зогсохгүй биднийг ээж шиг маань асарч халамжилж байсан.

орос хэл сурсан. Өмнө нь бид орос хэл огт сурч байгаагүй тул эхэндээ юун тухай бичсэн, хүмүүс юу ярьж байгаа талаар юу ч ойлгодоггүй байв. Бэлтгэл курст Вера Владимировна гэдэг гайхалтай багштай болсондоо бид азтай байсан. Тэрээр бидэнд орос хэл заагаад зогсохгүй биднийг ээж шиг маань асарч халамжилж байсан. би их сургуульд Удирдлага, хэрэглээний математикийн тэнхимд сурч эхэлсэн. Эхэн үед гадаад оюутны бүлэг бүр нэгдүгээр дамжааны оюутнуудад физик, техникийн хөтөлбөрт дасан зохицоход нь туслах гурван заагч багштай байсан. Энд физик, техникийн бодлого бодож шийдвэрлэх янз бүрийн аргыг тайлбарладаг мундаг багш нар байдаг. Тэд оюутнуудын бүх асуултад тэвчээртэйгээр дуртайяа хариулдаг.

Улирлын төгсгөлийн шалгалтад зачет, аман болон бичгийн шалгалт орно. Математик, физикийн хичээлээр хүртэл аман шалгалт байдаг бөгөөд энэ нь хамгийн чухал шалгалт байдаг. Хятадад бид аман шалгалт өгдөггүй байсан учраас би эхний шалгалт дээр маш их сандарч байсан. Ийм шалгалтад оюутан шалгалтын билет сонгон авч, түүнд заасан сэдвийн онолыг ярьж тайлбарлан, багштай нүүр тулан бодлогыг бодох ёстой. Үнэнийг хэлэхэд, хэл, хүнд сэдвүүдээс болоод МФТДС-д сурахад хэцүү байдаг. Бэлтгэл курсийн манай математикийн багш Егор Александрович: "МФТДС-д сурахад хэцүү, гэхдээ та нар их мэдлэг олж авах болно" гэж хэлсэн. Манай ангийнхан надад үргэлж тусалж, миний ойлгож чадахгүй зүйлийг оросоор тайлбарлаж өгдөг. Тэд үнэхээр сайхан хүлээж авч, заримдаа намайг гэртээ урьдаг. Энд би жинхэнэ найзуудтайгаа болсон. МФТДС нь дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн их сургууль бөгөөд математик, физикт суралцахыг хүсэгчдэд хамгийн тохиромжтой сонголт юм!

Хуваалцана уу

Гэрчлэл

Батсайхан Ууганцэцэг
"Оросын их сургуульд сурах нь гэр бүлийн уламжлал юм"
Цааш унших
Бүрэнтогтох Болормаа
"Оросын өргөн уудам нутаг, урт удаан түүхийг дэлхий даяар мэддэг тул би энд ирсэн юм"
Цааш унших
Очир Баттулга
"Мэдээжийн хэрэг, би гэр орноо санадаг байсан ч энд сурах нь гэр бүлээсээ хол байхад хангалттай сайн байсан"
Цааш унших
Милан Процюк
"Их сургуулийн хамгийн их таалагддаг зүйл нь бүтээлч уур амьсгал юм"
Цааш унших
Надя Натася Бинти Зулкурнай
"Их сургуулийн лабораторийн тоног төхөөрөмж надад маш их сэтгэгдэл төрүүлсэн"
Цааш унших
Нурул Сюхадах Надиа Бинти Алиас
"Бид шинжлэх ухаанд улам бүр гүнзгий нэвтэрч, янз бүрийн төрлийн судалгаа хийж байна"
Цааш унших
Атахан Кисежик
"Төгсөөд би цөмийн цахилгаан станцад ажиллахаар төлөвлөж байна"
Цааш унших
Ганзориг Бямбацогт
"Манай факультетийн багш нар ойлгодог, найрсаг хүмүүс байсан"
Цааш унших