International Students Testimonials

Батсайхан Ууганцэцэг,
Их Петрийн Санкт-Петербургийн политехникийн их сургууль
Оросын их сургуульд сурах нь гэр бүлийн уламжлал юм
Би цахилгааны инженерийн мэргэжлээр сурдаг. Эхэндээ би математикийн багш болохыг хүсэж байсан боловч эцэг эхийнхээ зөвлөгөөг дагаж, СПбПИС-ийн Эрчим хүч, тээврийн системийн дээд сургуульд элсэх хүсэлт гаргасан. Эцэг эх маань цахилгааны инженер мэргэжилтэй, хоёулаа Москвагийн их сургуулийг төгссөн. Тиймээс Оросын их сургуульд сурах нь гэр бүлийн уламжлал гэж хэлж болно. Санкт-Петербург хот нь бол үзэсгэлэнтэй, орчин үеийн Европын хот учраас би тэнд сурахаар шийдсэн. Их сургуулийн хотхон нь томоохон талбайг эзлэх бөгөөд гол барилга Цагаан танхим, цэцэрлэгт хүрээлэн нь үнэхээр үнэт чулуу юм. Би бүжгийн наадам, уралдаан тэмцээн гэх мэт их сургуулийн бараг бүх арга хэмжээнд оролцдог. Орос улсад ирэхээсээ өмнө би орос хэл бараг мэддэггүй байсан тул шалгалтад бэлдэхийн тулд бэлтгэл курст суусан. Миний орос хэлний мэдлэг муу байсан нь бусад оюутантай харилцахад ноцтой саад болж байсан ч орос хэлний сурахад илүү цаг, хүч зориулсны дүнд эцэст нь амжилт гаргаж чадсан.
Гэрчлэл



