Манай вебсайтад хэрхэн бүртгүүлэх вэ, яагаад энэ нь хэрэгтэй вэ?

www.studyinrussia.ru вебсайт дээр бүртгэл нээснийхээ дараа та Орос улсын шилдэг их сургуулиудад элсэх хүсэлтээ шууд илгээх боломжтой болно. Эхлээд мэргэжлийн чиглэлээ сонгож, хамрагдах хөтөлбөр боломжтой их сургуулийг сонгохыг зөвлөж байна. Үүний тулд та манай хайлтын системийг ашиглах боломжтой. Мөн түүнчлэн та хөтөлбөрийг хялбархан харьцуулахын тулд "Дуртай"-д нэмж болно.

Дараагийн алхам нь бүртгэл үүсгэх. Үүнийг хийхийн тулд энэ холбоосоор орж , баталгаажуулалтын имэйл хүлээн авах имэйл хаягаа оруулна уу. Хэрэв танд 5-7 минутын хугацаанд баталгаажуулалт ирээгүй бол спам хайрцгийг шалгана уу. Хэрэв баталгаажуулалтын имэйл байхгүй бол Studyinrussia.ru вебсайтын редакторт бичнэ үү

Бүртгэлийг баталгаажуулсны дараа та маягт бөглөөд жагсаалтаас сонирхож буй нэг эсвэл хэд хэдэн мэргэжил болон их сургуулийг сонгох хэрэгтэй. "Нэмэлт мэдээлэл" хэсэгт та сургалтын сонирхсон тодорхой хөтөлбөрийн холбоосыг үлдээж болно. Их сургуулийн төлөөлөгчид 10 хоногийн дотор хариу өгнө. Одоо оролдоод үзээрэй!