КХИС-ын 2020 оны таван шилдэг хөтөлбөр

КХИС-ын 2020 оны таван шилдэг хөтөлбөр
© KFU

200 гаруй жилийн өмнө байгуулагдсан Казанийн холбооны их сургууль Оросын хамгийн эртний сургуулиудын нэг юм. Тус сургууль олон улсын оюутнуудад хими, хэл шинжлэл гэх мэт олон чиглэлээр суралцахыг санал болгодог. КХИС-ын хамгийн алдартай таван хөтөлбөрийг дор харуулав

  1. "Газрын тосны инженерчлэл" чиглэлээр Англи хэлтэй магистрын хөтөлбөр
  2.  
    The programme aims to train high-skilled specialists in oil and gas field development. It provides such competences as determining the best location of oil wells, production monitoring and analysis, development planning, production costs optimisation etc. Суралцах хугацаа: хоёр жил. Сургалтын хэл: Англи хэл. Оросын болон олон улсын профессорууд лекц уншдаг.

    Сургалтын чиглэл:
    Хэрэглээний геологи, уул уурхайн инженерчлэл, газрын тос болон хийн бизнес, геодези.

    Элсэлтийн шалгалт:
    Англи хэлээр тусгай хөтөлбөрийн шалгалт, байгалийн шинжлэх ухааны чиглэлээр шалгалт авах, Англи хэлээр ярилцлага өгөх

    Сургалтын төлбөр:
    нэг жилд 294,120 рубль

    Боловсролын зэрэг:
    Газрын тосны инженерийн магистрын зэрэг

  3. "ОХУ ба түүний бүс нутаг олон улсын харилцааны салбарт" Орос хэлтэй бакалаврын хөтөлбөр

  4. Оросын түүх, дипломат онол, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны арга зүй, орчин үеийн удирдлагын стратеги, Оросын бүс нутгийн газарзүй, тэдгээрийн нийгэм-улс төр, эдийн засаг, соёлын онцлог шинж чанарт төвлөрсөн дөрвөн жилийн хөтөлбөр. Тус хөтөлбөрт Англи болон Хятад хэлний курс, төрийн өмчит байгууллагуудад дадлага болон төслийн ажил хийх боломж багтдаг.
     
    Сургалтын чиглэл:
    улс төр судлал ба бүс нутаг судлал

    Сургалтын төлбөр:
    нэг жилд 127,680 рубль.

    Боловсролын зэрэг:
    бакалаврын зэрэг
     

  5. “Эдийн засаг, Олон улсын бизнес" бакалаврын зэргийн хөтөлбөр.

  6. Хоёр дахь жилээс эхлэн нэр хүндтэй Лондонгийн эдийн засгийн сургуулийн өдрөөр суралцах зайны сургалтын хөтөлбөр. Сургалтын хэл: Орос болон Англи. Оюутнууд эдийн засаг, менежментийн чиглэлээр боловсрол эзэмшиж, улс төр болон нийгмийн үйл явцыг судалж, захиргааны асуудлыг шийдвэрлэх ур чадвар эзэмшдэг.

    Сургалтын чиглэл:
    Эдийн засаг ба менежмент

    Элсэлтийн шалгалт:
    математик, Орос хэл, нийгмийн ухааны шалгалт, Англи хэлээр ярилцлага өгөх

    Сургалтын төлбөр:
    196,140 рубль (КХИС), жилд 1,900 фунтээс дээш (Лондонгийн эдийн засгийн их сургууль)

    Боловсролын зэрэг:
    КХИС болон Их Британийн их сургуулийн бакалаврын зэрэг
     

  7. “Өгөгдлийн шинжлэх ухаан” Англи хэлтэй магистрын хөтөлбөр

  8. Эхний жилдээ Казанийн холбооны их сургуульд, хоёр дахь жилдээ Хятадын Шэньжэний их сургуульд суралцах хосолсон боловсролын зэрэгтэй хөтөлбөр. Оюутнууд дүн шинжилгээ хийх, дижитал өгөгдөл танилцуулах, боловсруулах аргачлалд суралцаж, судалгааны төсөл хэрэгжүүлж, ухаалаг мэдээлэлд дүн шинжилгээ хийх, автомат сургалтын системийн аргад тулгуурлан мэдээлэл цуглуулах, хадгалах, дүн шинжилгээ хийх програм боловсруулж сурна.

    Сургалтын чиглэл:
    Компьютер ба мэдээлэл зүй

    Сургалтын төлбөр:
    нэг жилд 8,000 ам. доллар

    Элсэлтийн шалгалт:
    мэргэжлийн шалгалт, Англи хэл

    Боловсролын зэрэг:
    Казанийн холбооны их сургууль, Шэньжэний их сургуулийн компьютерын ухааны зэрэг

  9. Бэлтгэл хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь хүмүүнлэг, эдийн засаг, байгалийн ухаан, инженерчлэл, анагаах ухаан, биологи зэрэг чиглэлээр Орос хэлтэй зэргийн хөтөлбөрт хамрагдахаар төлөвлөж буй олон улсын элсэгчдийн зорилгодоо хүрэх хэрэгсэл юм. Хөтөлбөр нь Орос хэлний эрчимжүүлсэн сургалт, зэрэг горилох хөтөлбөрт хамрагдах шаардлагатай тодорхой мэргэжлийн чиглэлийг багтаасан. Суралцах хугацаа: арван сар. Хичээл 9 сарын 1-нд эхэлдэг.
 
Сургалтын төлбөр:
115,200 рубль.

Өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа:
2020 оны 7 сарын 1-ны өдөр

Гэрчилгээ:
Амжилттай төгссөн оюутнуудад стандарт гэрчилгээ олгоно

КХИС-ын боловсролын зэргийн хөтөлбөрийн бичиг баримтыг 6 сарын 20-ноос 7 сарын 26-ны өдрийн хооронд илгээнэ
Бичиг баримтын жагсаалтыг эндээс үзнэ үү. Өргөдлөө илгээх эсвэл БХИС-д хандахын тулд хувийн бүртгэл үүсгэнэ үү. Бүртгэл үнэгүй.

If you want to be a Kazan Federal University student, create a personal account to send your application or write to KFU; it’s free.
Хуваалцана уу